“БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ТЭЙ ХОЛБОГДУУЛАН МОД, БУТНЫ ҮЗЭСГЭЛЭН, ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ur-1

Чингэлтэй дүүргийн Барилгачдын талбайд “БҮХ НИЙТЭЭР МОД  ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ийг угтан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Ногоон дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд намрын  мод, бутны үзэсгэлэн  худалдааг  2016 оны 10 дүгээр сарын 07-ний өдрөөсэхэлж зохион байгуулж байна Үзэсгэлэн худалдаанд Улаанбаатар хотын 9 дүүрэг, Дархан-Уул, Ховд, Увс, Сэлэнгэ аймгийн  Мод үржүүлгийн газрууд, 8 аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн төлөөлөл  оролцож байна. Мөн үзэсгэлэн худалдааны үеэр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж байгууллагууд хамтран иргэдэд мод, бут, сөөг хэрхэн тарих талаар агро технологийн зөвлөгөөг өгч байна. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 29-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

Дэд бүтэц, тохижилтын хэлтэс

ur2

Leave a Reply

  • Facebook