ХҮҮХДИЙН НОМЫН ӨРГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРГАЛТ ЯВУУЛНА

Хүүхдийн номын өргөө төлөвлөгөөт ажлуудаасаа гадна төрийн болон төрийн бус байгууллага, сайн дурын ажилтнуудтай хамтран хүүхэд залуучуудыг өөрийгөө нээн хөгжүүлэх, шинэ хамт олон, найз нөхөдтэй болох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, ном унших, номтой нөхөрлөхөд нь дэмжлэг болох үүднээс хичээлээс гадуурх хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Энэ удаад бидэнтэй “Монголын Дөрвөн Навч” ТББ хамтран ажиллах юм.

Тус байгууллага хүүхэд, залуучуудын төлөвшил, боловсрол, хувь хүний хөгжилд хувь нэмрээ оруулах үүднээс сайн дурын, үнэ төлбөргүй олон төрлийн сургалт хөтөлбөр хэрэгжүүлдэг юм.

Энэхүү хөтөлбөрт англи хэлний анхан, дунд шатны сургалт багтаж байгаа юм. Сургалт Хүүхдийн номын өргөөний сан хөмрөгт хадгалагдаж буй англи хэл дээрх ном зохиолуудаас уншиж, ойлгосноо бусаддаа ярих, харилцан ярилцах зэргээр мэргэжлийн багш нарын тусламжтайгаар явагдана. Ингэхдээ 11.00-13.00 цагийн хооронд англи ном, 13.00-14.00 цаг хүртэл монгол номоо унших зэргээр хичээлийн хөтөлбөр үргэлжилнэ.

Бид сургалтаа 2016 оны 10-р сарын 22-ны бямба гаригийн 11.00 цагаас эхлэн бямба гариг бүр явуулахаар боллоо. Сургалт гурван сар үргэлжилнэ.

14614213_1393762780653917_2072712607_o

Leave a Reply

  • Facebook