ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

6-01

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойд зориулан Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/652 дугаар захирамжаар “Спортлог- Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөг 2016 оны 10-р сарын 08 ны өдөр зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн үеэр Иргэдийн спортын V их наадмын Сагсан бөмбөг болон багийн дүнгээр байр эзэлсэн хороодын шагнал гардуулах үйл ажиллагаа боллоо. Багийн нэгдсэн дүнгээр 1дүгээр байрт  Оюунгэрэл Засаг даргатай 19 дүгээр  хороо, 2 дугаар байрт Ц.Дунгармаа Засаг даргатай 6 дугаар хороо, 3 дугаар байрт Н. Сайнболд Засаг даргатай 1-р хороо тус тус шалгарч алт мөнгө хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

Биеийн тамир, спорт хороо

6-02

Leave a Reply

  • Facebook