5 БАЙРШИЛД АВТО ЗАМ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА

Орон нутгиийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 14,15,16 дугаар хороодод “Эко тогтол” ХХК  байгалийн чулуун хучилттай авто зам тавих ажил хийж гүйцэтгэсэн. Нийт 291,3 сая төгрөгөөр 371 метр байгалийн чулуун зам, 820 м/кв явган зам хийж гүйцэтгэлээ.

Дүүргийн төсвийн хөрөнгөөр 17 дугаар хороо Сурагчийн 49 дүгээр гудамжны гүүрнээс Чингэлтэй авто замтай холбох 200 метр бетонон замын ажлыг Чингэлтэй дүүргийн  тохижилт үйлчилгээ ХХК 62,8 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн бөгөөд 310 м/кв эко хавтан, 412 м/кв явган зам тус тус хийж гүйцэтгэлээ.  Мөн 14 дүгээр хорооны байрлуу явсан замын орц гарцыг сайжруулах ажлыг “Эф Өү Эм” ХХК хийж 605 м/кв бетонон зам, 144 м/кв явган хүний зам, 5 ширхэг замын тэмдэг тус тус хийж гүйцэтгэлээ.

Нийт 5 байршилд 671 м байгалийн чулуун болон бетонон авто зам ашиглалтанд хүлээн авлаа.

ДЭД БҮТЭЦ ТОХИЖИЛТЫН ХЭЛТЭС

img_0130 img_0165 img_0151

1 2 3 4 5

Leave a Reply

  • Facebook