2016 ОНЫ 2 ДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА БОЛНО

 

tse-01

Дүүргийн Засаг даргын А/698 дугаар захирамжийн дагуу 2016 оны хоёрдугаар ээлжийн цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажил 2016 оны 10 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулна.

Хугацаат цэргийн албаа амжилттай хаасан залуучуудад хүндэтгэл үзүүлэх, ажлын байранд зуучлах, албан бус сургалтуудад  хамруулах ажлуудыг дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэстэй хамтарч зохион байгуулах юм.

Зарлан дуудах хуудсаа авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, цэрэг татлагын байрандаа очно. Мөн гэрээт цэргийн албанд “Гэрээт цэргийн албанд иргэнийг сонгон шалгаруулах журам”, “Гэрээт цэргийн албанд орохыг хүссэн иргэнээс авах шалгалтын заавар”-ын дагуу цэргийн жинхэнэ алба хаасан залуучуудыг  элсүүлнэ.

Цэрэг татлагын товчоо ээлжит цэрэг татлагын ажилтай уялдуулан иргэд, залуучуудад мэдээ, мэдээллийг түргэн шуурхай хүргэх, төрийн зарим үйлчилгээг нэг цэгээс хүргэхэд анхаарч, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна.

Цэргийн штаб

tse-02

Leave a Reply

  • Facebook