ХҮҮХДИЙН НАЙРАЛ ДУУНЫ 24 ДЭХ УДААГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 u-3

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан”-ыг Нийслэлийн Соёл урлагийн газар, Урлагийн ажилтны холбооны санаачилгаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулаад 24 дэх жилтэйгээ золгож байна. Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойд зориулсан энэ жилийн уралдаанд дүүргийн ЕБС-иудын дуу хөгжмийн багш нар, 9 сургуулийн найрал дууны 540 гаруй найрал дуучид оролцсоноос:

1-р байр – 50 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг

2-р байр – 72 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг

3-р байр – 39 дүгээр сургуулийн найрал дууны хамтлаг

Тусгай байр – 24 дүгээр сургуулийн найрал дууны хамтлаг

Шилдэг багш – 50 дугаар сургуулийн багш Л.Отгонцэцэг

Шилдэг хөгжмийн найруулга хийсэн багш – 50 дугаар сургуулийн багш Л. Отгонцэцэг нар тус тус шалгарлаа. Шалгарсан хамтлагууд 10 дугаар сарын 21-ний өдөр 2-р шатны шалгаруулалтад дүүргээ төлөөлөн оролцоно.  Найрал дууны уралдаан нь зөвхөн уралдаан төдийхнөөр үр дүн нь хэмжигддэггүй, ЕБС-иудын дуу хөгжмийн багш нарын ур чадварыг сорьж, хөгжүүлж, хүүхэд багачуудыг хамт олноор ажиллах чадварт сурган, гоо зүй, урлагийн боловсролыг нь дээшлүүлэхэд чухал үүрэгтэй урлагийн төрөл, наадам билээ.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

 

u-2

 

u-1

Leave a Reply

  • Facebook