ДҮҮРГЭЭС АВЧ ХЭРЭГЖҮҮЛДЭГ АРГА ХЭМЖЭЭНҮҮДЭД АХМАДУУД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙДАГ

 

 

img_1558

Чингэлтэй дүүргийн Ахмадын хорооны дарга А.Зултай ярилцлаа.

-Сүүлийн дөрвөн жилд дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт ахмад настнуудын талаар авч хэрэгжүүлсэн томоохон ямар арга хэмжээнүүд байна вэ?

-Дүүргийн ИТХ, Засаг дарга, ЗДТГ-аас Ахмад настнуудын Нийгмийн хамгааллын тухай хууль холбогдох бусад хуулийн хүрээнд олон сайхан арга хэмжээ хэрэгжүүлдэгт дүүргийн ахмадууд сэтгэл хангалуун байдаг. Жил бүр Монголын уламжлалт Цагаан сар, Ахмадын баярыг тохиолдуулан нийт ахмадууддаа хүндэтгэл үзүүлж ирсэн уламжлалтай. Жилээс жилд зарцуулах хөрөнгийн хэмжээ өссөөр ирсэн. 2012 онд 30.8 сая, 2013 онд 51.6 сая, 2014 онд 110.9 сая, 2015 онд 124.2 сая, 2016 онд 181.3 сая төгрөгийг ахмадуудад зориулж, 2014 онд 70-аас доош насны 7900 ахмадыг Цирк, 2015 онд Улсын Драмын Эрдмийн театртай хамтран Монголын шилдэг зургаан жүжиг үзүүлж соёлын бэлэг барьсан. 70-аас дээш настай ахмадуудад гарын бэлэг гардуулсан.

-Дүүргийн 100-гаас дээш настай ахмадуудад тэтгэмж олгодог болсон талаар?

-УИХ-ын гишүүн Д.Ганболд  дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2015 онд  100-гаас дээш настай азай буурлуудад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгийг 12 сараар тооцож өгөхөд 2 сая 304 мянган төгрөг ногдож 100-109 настай зургаан азай буурал маш их баярласан. Дүүргийн ЗДТГ-аас хөрөнгө гарган тусалж Ахмад настан, хүүхэд, багачуудын цэцэрлэгт хүрээлэнг 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байгуулж, 2015 онд нээлтээ хийсэн. Мөн 90-ээс дээш настай 140 ахмад настан болон ахмад дайчдын дурсамж, намтраар “Настан буурлуудын намтрын товчоон” ном хэвлүүлж бэлэг болгон барьсанд үр хүүхдүүд нь талархсанаа илэрхийлж байна. Хэвтрийн өвчтэй болон харж хандах, асрах хүнгүй ганц бие ахмадуудын судалгааг тусгайлан гаргаж, дүүргээс гэр, мөнгөн тусламжийг 112 ахмадад олголоо. Чингэлтэй хайрханыг ойжуулах  зорилгоор байгуулсан Эрдмийн цэцэрлэгт хүрээлэнд ахмад настан, алдар гавьяатнуудын төгөл байгуулж, нэрэмжит мөнх ногоон модыг нь тариулж, алдар гавьяаг нь мөнхжүүлж байгаа гэхчлэн олон арга хэмжээ зохион байгуулсанд ахмадууд маань дүүргийнхээ төр, захиргааны байгууллагад талархаж явдаг юм.

“Хөгжил тэмүүлсэн Чингэлтэйчүүд” сониноос

neg-02

neg-1

 

 

Leave a Reply

  • Facebook