НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГАА СОНГОХОД ИРГЭН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ

Орон нутгийн сонгууль нь Нутгийн өөрөө удирдах байгууллагыг орон нутгийн иргэд өөрсдийн төлөөлөгчдөөр бүрдүүлэх үндсэн арга юм.Чингэлтэй дүүрэгт Орон нутгийн хурлын сонгуулиар Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу 35 төлөөлөгчийг сонгоно.Чингэлтэй дүүрэгт 19 тойрогт 35 мандаттайгаар сонгууль зохион байгуулагдах ба сонгуульд улс төрийн 2 нам тодруулбал МАН-аас 35, АН-аас 34, бие даагч 4 хүн нэр дэвшиж байна.Дүүргийн сонгуулийн хороо болон санал авах байранд нийт 385 төрийн албан хаагч ажиллаж, үйл ажиллагаандаа хууль дээдлэх, ил тод байдлыг хангах, шударга ёсыг сахих зарчмын хүрээнд ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг сонгох сонгуулийн ажил хуулийн дагуу хэвийн явагдаж, нэр дэвшигчдээ бүртгэн, үнэмлэх олгож, нэр дэвшигчдийн ухуулагч, шадар туслах, менежер, сонгуулийн штабын ажилтнуудыг бүртгэн үнэмлэх олгох ажлуудыг зохион байгуулж дууслаа.Түүнчлэн 47 санал авах байрнуудын бэлэн байдлыг бүрэн хангаж, шаардлагатай тоног төхөөрөмж багаж хэрэгслээр хангаж, сонгуульд ажиллах хүний нөөцийг чадавхжуулах, мэргэжил арга зүйн сургалтыг 2 удаа зохион байгууллаа.Нутгийн өөрөө удирдах байгууллагаа сонгоход иргэн бүрийн оролцоо чухал тул иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сонгогч бүрт урилга хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт сонгуулийг хуулийн хүрээнд хүчин төгөлдөр зохион байгуулахад иргэн бүр идэвхтэй оролцож, 2016 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн Лхагва гарагт өөрсдийн харъяалах тойргийн санал авах байрт хүрэлцэн ирж саналаа өгөхийг УРИАЛЖ байна.

ТӨР ТӨВШИН

ТҮМЭН ОЛОН АМГАЛАН БАЙГ

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО

images

Leave a Reply

  • Facebook