ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН УЛСЫН ӨДрийг тохиолдуулан “МЭДЛЭГЭЭ БУСАДДАА ТҮГЭЭЦГЭЭЕ” уриан дор өдөрлөг зохион байгууллаа

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсийн даргын баталсан  тусгай  төлөвлөгөөний дагуу Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “АНКО” ХХК-ний Нарантуул -2  Худалдааны төвд 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дүүргийн онцгой байдлын хэлтэс, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, нийтийн хэв журмын эргүүл, Дүүргийн Улаан загалмайн хороо, Нарантуул худалдааны төвтэй  хамтран ард иргэдийн дунд “Мэдлэгээ бусаддаа түгээцгээе” уриан дор болзошгүй аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион байгуулж ажиллаа.

Өдөрлөгийн үеэр Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын зорилго, зорилт албаны үйл ажиллагаа болон  Онцгой байдлын албанд ашиглагдаж байгаа тусгай зориулалтын аврах ажиллагааны техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ард иргэдэд сурталчилан болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх өөрийгөө болон бусдыг аврах мэдлэг олгох зорилгоор 8 төрлийн 2500 ширхэг санамж сэрэмжлүүлэг, брошур гарын авлага тараан узель станцаар 5 минутын давтамжтайгаар сурталчилгаа хийсэн юм.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС

dsc_0035 dsc_0038 dsc_0040 dsc_0051 dsc_0055

Leave a Reply

  • Facebook