ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ШИНЭЭР АВТОЗАМУУД БАРИГДСААР БАЙНА

zam-002

Зам дагаж, хөгжил ирнэ гэдэг. Чингэлтэй дүүрэг гэр хорооллуудынхаа дэд бүтцийг хөгжүүлэхэд онцгой анхаардаг онцлогтой. Улс, нийслэлийн төвсийн хөрөнгөөр 2013-2016 онд 34.95 км авто зам тавигдсан. Харин дүүргийн төсвийн хөрөнгөөр 2013-2016 онд 4.75 км автозам бариад байгаа нь чамлахааргүй юм. Энэ тоо нэмэгдсээр. Гэр хороолол болон орон сууцны хороолол дунд 117.487м.кв сул шороот хөрсийг хатуу хучилттай болгон явган хүний зам барилаа. Шинэ автозамуудын талаар иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

13  дугаар хорооны иргэн Г.Оюунгэрэл:

oyungerel

-Манай Сургуулийн гудамж биш. Гэхдээ энэ орчимд олон жил амьдарч байна.  Машины хөл хөдөлгөөн их, зам муу учраас тоосжилт, шороо байнга босно.   “Наран туул-2”, “Хүчит шонхор”  зах руу хүн их явдаг. Одоо шинэ замтай болохоор тоос, шороо босохгүй, бас их цэмцгэр харагдаж байна.

13 дугаар  хорооны иргэн Цэрмаа

tsermaa-1

–Дүүрэг, хорооны бүтээн байгуулалтад иргэдийн оролцоо мэдээж  чухал. Сургуулийн 14 дүгээр гудамжинд байгалийн чулуун зам тавихад манайх хашаагаа татахаар болсон. Гэхдээ хашаа буулгаж, дахин барина гэдэг  багагүй бэрхшээлтэй. Үүнд хорооны ажилтнууд, зам барьсан хүмүүс хүртэл тусалж, хамтарч хийсэнд талархаж байна.

13 дугаар хорооны иргэн С.Баясгалан:

bayasgalan

-Манай байшин гудамж руугаа харсан цонхтой. Зам бариагүй байхад цонх нээж болдоггүй, цагаан тоосонд дунд л амьдарч байлаа. Өөдөөс харсан хашаанд нийтийн байр хөлсөлж, хүүхэдтэй айлууд ч байдаг.  Замын тэмдэг, тэмдэглэгээ,  хурд сааруулагч хийвэл тохиромжтой байх. Энэ замыг барьсан 10-аад залуучууд, тэднийг даргалж байсан  залуу их сайн ажилласан. Бараг 1 сарын хугацаанд барих шиг боллоо.

“Хөгжилд тэмүүлсэн Чингэлтэйчүүд” сониноос

p1aksg3u0o17av14de1k2hac62t62

Leave a Reply

  • Facebook