“ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ-НОГООН ДҮҮРЭГ”

nogoot

Чингэлтэй дүүрэг “Ногоон дүүрэг” болох зорилтыг 2008 оноос дэвшүүлэн ажиллаж, 2013-2016 онд дүүргийн хэмжээнд 11951 ширхэг мод, 13917 бут, сөөг, 109783 ширхэг амьд хашлага, 401м2 талбайд цэцэг, 55786 м2 талбайд зүлэг тарьж, ургуулан ногоон байгууламжийг нэмэгдүүллээ. 2013-2016 онд 50 гаруй байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай байгуулан иргэд, оршин суугчдад  тав тухтай  орчин бүрдүүлж байна. Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, Хуульчдын цэцэрлэгт хүрээлэн, Баавгайтай цэцэрлэгт хүрээлэн, Сангийн яамны 100 жилийн ойг тохиолдуулан бүтээн байгуулсан “Эрдэнэсийн арал” цэцэрлэгт хүрээлэн, Ж.Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж зэрэг ногоон байгууламжууд Улаанбаатар хотын өнгө үзэмжид гэрэл гэгээ нэмсээр байна.

“Хөгжилд тэмүүлсэн-Чингэлтэйчүүд” сониноос 

erdenesiin-aral

7-odo

Leave a Reply

  • Facebook