БҮХ ХОРОО НЬ ЦОГЦОЛБОРТОЙ, “ИРГЭНИЙ ТАНХИМ”-ТАЙ АНХНЫ ДҮҮРЭГ

irgee

Засаг захиргааны анхан шатны нэгж  хороог бэхжүүлэх ажлыг үе шаттайгаар хийснээр өнгөрсөн жилүүдэд хороо, Өрхийн эрүүл мэндийн төв, цагдааг нэг дор төвлөрүүлж 19 хороогоо Цогцолбор байртай болголоо. Мөн дүүргийн ЗДТГ, хороо бүрт “Нэг цонхны үйлчилгээ”-г нэвтрүүлсэнээр иргэд халамж, хөдөлмөр, татвар, бүртгэлийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай авах боломж бүрдсэн. “Нэг цонхны үйлчилгээ”-гээр 2013-2016 онд  давхардсан тоогоор 844162 иргэнд төрийн үйлчилгээ үзүүллээ. Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 5 дугаар тогтоолоор хороодод “Иргэний танхим” ажиллуулах журмыг батлуулсанаар 19 хороонд Иргэний танхим нээн, үйл ажиллагааг нь тогтмолжууллаа. Ингэснээр бүх хороо нь  Цогцолбортой, “Иргэний танхим”-тай дүүрэг болов.

Хөгжилд тэмүүлсэн Чингэлтэйчүүд” сониноос

son-1

 

Leave a Reply

  • Facebook