ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн үйл ажиллагаатай Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Улсын их хурлын гишүүн Д.Ганболд, Ө.Энхтүвшин, М.Оюунчимэг, Т.Аюурсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар танилцлаа. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва эмнэлгийн үйл ажиллагаа, өнөөгийн байдал болон цаашид тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хүргэсэн юм. Иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эрүүл мэндийн эмнэлгийн зориулалтын байр, иргэдийн тав тухтай үйлчилүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх тал дээр авч хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулсан юм.


_dsc7609 _dsc7637 _dsc7638 _dsc7656 _dsc7690

Leave a Reply

  • Facebook