ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД, ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

u-1

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын 100 хоногийн ажлыг тайлагнах  хүрээнд Улаанбаатар хотын дүүргүүдээс анхлан Чингэлтэй дүүрэгт ажиллалаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Чингэлтэй дүүргийн төрийн зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцсаны дараа Чингэлтэй дүүргийн төрийн албан хаагчид болон иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ. 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Соёл урлагийн их сургуулийн “Оюутан” театрт болсон уулзалтад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Д.Ганболд, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр,  нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нарын албаны хүмүүс оролцлоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газар 100 хоногт хийж хэрэгжүүлж эхэлсэн ажил, бодлого шийдвэрүүдийн талаар  мэдээлэл хийв. Уулзалт асуулт, хариултаар үргэлжиллээ. Төрийн албан хаагчид, иргэдээс гарсан Засгийн газар, УИХ-ын бодлого шийдвэртэй холбоотой олон асуултад Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүн сайд нар хариулт өгөв. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзалтын төгсгөлд “Чингэлтэй дүүргийн удирдлагууд,төрийн албан хаагчидтайгаа нягт уялдаатай ажилладаг уламжлалтай учраас төрийн албаны залгамж халаа нь тогтвортой байж иржээ. Дүүргийн  зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцаж байхад  бусдад үлгэр жишиг болохуйц ажлууд хийгдсэн байна. Түүнчлэн УИХ-д сонгогдсон гишүүдтэйгээ хамтарч, эргэх холбоотой ажиллаж байгаа” зэргийг  онцолж баяр хүргэсэн юм.

img_1926

img_2019

img_1931

img_1960

img_1956

img_1969

img_1965

img_2015

img_2025

 

Leave a Reply

  • Facebook