“ИРГЭДИЙН ЭРҮҮЛ-АЮУЛГҮЙ ОРЧИН”

img_7260

Зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ерөнхий боловсролын 9 сургууль, 8 цэцэрлэгийн орчинд хурд сааруулагч, тэмдэг, тэмдэглэгээ байршуулан 50, 61 дүгээр сургууль, 108 дугаар цэцэрлэгийн ойролцоо авто замд явган хүний зам, автозамыг тусгаарласан хашлагатай болгосны үр дүнд сургууль, цэцэрлэгийн орчинд  гардаг зам тээврийн осол бүртгэгдээгүй байна. “Замын хөдөлгөөнд эрсдэлгүй оролцъё” арга хэмжээг зохион байгуулж 45 иргэнийг түр ажлын байраар ханган замын хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавиулж, иргэдийн хяналтыг бий болголоо. Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар тогтоолоор хороодын гудамж, талбай, байранд “Нийтийн эргүүл” ажиллуулах журмыг батлуулан хэрэгжүүлсэнээр дүүргийн хэмжээнд 1000 гудамж, талбайн нийтийн эргүүл ажиллаж, иргэдийн оролцооны хяналттай боллоо.

 “Хөгжил тэмүүлсэн Чингэлтэйчүүд” сониноос

son-2

Leave a Reply

  • Facebook