224 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГ ТОГЛООМЫН ТАЛБАЙТАЙ БОЛЛОО

img_2095

Чингэлтэй дүүргийн  хөрөнгө оруулалтаар баригдаж 2015 онд ашиглалтад орсон 224 дүгээр  цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажлыг дуусгаж 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нээлээ. Нээлтийн арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга А.Гэрэлт –Од, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн мэргэжилтэн Сайнхүү, 224 дүгээр цэцэрлэгийн удирдлага, зарим цэцэрлэгийн эрхлэгч нар, эцэг, эхчүүдийн төлөөлөл оролцсон юм. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хэлсэн үгэндээ  “Дүүргийн хөрөнгө оруулалтаар 224 дүгээр цэцэрлэгийн гадна талбайг тохижуулж ашиглалтад  хүлээлгэж өгч байна. 224 дүгээр цэцэрлэгийн  орчинд дэд бүтцийн ажлууд тухайлбал дүүргийн хөрөнгөөр бетонон гүүр баригдсан. Түүнчлэн эцэг, эхчүүдийг өглөө, оройд хүүхдээ цэцэрлэгт хүргэж, авах цагаар зориулалтын тээврийн хэрэгсэл явуулахаар болж байгаа” гэдгийг онцоллоо.  Цэцэрлэгийн гадна талбайг тохижуулж орчин үеийн шаардлагад нийцсэн талбайтай болгосонд  тус цэцэрлэгийн хамт олон, эцэ, эхчүүд баяртай байна.

img_2078

img_2132

img_2116

img_2082

img_2120

img_2156

img_2159

img_2192

Leave a Reply

  • Facebook