НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА С.БАТБОЛД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЦЭРЭГ ТАТЛАГЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

img_1321

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын явцтай 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр танилцлаа. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штабаас 2016 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагыг ерөнхий боловсролын 24 дүгээр сургууль дээр зохион байгуулж байгаа юм. Нийслэлийн Засаг дарга С.Батболдтой Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Нийслэлийн Цэргийн штабын дарга Ж.Болдбаатар нарын албаны хүмүүс ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд  “Эмч нартай уулзаж байхад залуус эрүүл мэндийн шалтгаанаар хасагдах тохиолдол багассан байна. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газао, Эрүүл мэндийн төв хамтран  цэрэгт татагдаж байгаа залуучуудаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг юм байна. 2015 онд эрүүл мэндийн шалтгаанаар  тэнцээгүй залуучуудаа дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хяналтад байлгаж, суурь өвчлөлийг эдгээж, дараагийн ээлжит цэрэг татлагад эрүүл мэндээр тэнцүүлж байгаа” -г онцолсон юм.

img_1320

img_1330

img_1326

img_1310

img_1318

img_1342

img_1338

img_1290

img_1298

 

Leave a Reply

  • Facebook