ХҮҮХДИЙН НАЙРАЛ ДУУНЫ 24 ДЭХ УДААГИЙН УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

na-2

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч, нэрт хормейстер Д.Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан нийслэл хотын 9 дүүргээс шалгарсан хамтлагуудын дунд энэ сарын 21-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус уралдаанд ерөнхий боловсролын 50,72,39 дүгээр сургуулийн найрал дууны хамтлагууд дүүргээ төлөөлөн амжилттай оролцлоо. Ц.Гандолгор багштай 39 дүгээр сургуулийн хамтлаг – Тусгай байр ,Л.Отгонцэцэг багштай 50 дугаар сургуулийн хамтлаг шагналт 5 дугаар байранд шалгарч Нийслэл хот үүсч байгуулагдсаны 377 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтод оролцох болзол хангасан байна. Уралдаан оролцсон нийт багш, сурагчид, сургуулийн хамт олонд баяр хүргэе.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

na-1

na-3

 

 

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook