ЗАСАГ ДАРГА Ж.ЭРДЭНЭБАТ ЭРЭЭН ХОТЫН АРДЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

 

 

img_1368

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат  БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Эрээн хотын Ардын Төлөөлөгчдийн Хурлын байнгын хорооны дарга Ж.Оюунчимэг тэргүүтэй төлөөлөгчдийг 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч уулзлаа. Чингэлтэй дүүрэг Эрээн хотын Ардын Төлөөлөгчдийн Хуралтай хамтран ажиллах санамж бичгийг 2015 онд байгуулсан юм.  Уулзалтад дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, дүүргийн ИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва нарын албаны хүмүүс байлцав. Энэ хүрээнд дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан. Дүүргийн хөрөнгө оруулалтаар  12 дугаар хороонд баригдсан Өрхийн эрүүл мэндийн жишиг төвийн талаар товч танилцуулж, тоног төхөөрөмжийн тусламж, дэмжлэг үзүүлэх  боломжийн талаар санал солилцлоо.

БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар баригдсан Хүүхдийн амбулаторит Эрээн хотын Ардын Төлөөлөгчдийн Хурлаас тоног төхөөрөмж хандивлаж байсан юм.  Төлөөлөгчид дүүргийн хөрөнгө оруулалтаар 12 дугаар хороонд баригдсан Өрхийн эрүүл мэндийн загвар төвийн барилга болон  14 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

img_1377

img_1390

img_1419img_1408

Leave a Reply

  • Facebook