ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

img_2301

Дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2016 оны 10 дугаар сарын 25-нд болж, дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн удирдан явууллаа.  Зөвлөгөөний эхэнд өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, даалгавар бүрэн биелэгдсэн тухай Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга О.Нямбат мэдээллээ.

Дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг, чиглэлийн талаар танилцуулж, нийслэл хотын 377 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн ЗДТГ-аас зохион байгуулах  арга хэмжээнд идэвхтэй оролцох, дүүргийн хэмжээнд  тодорхой арга хэмжээ санаачлан зохион байгуулж, тэмдэглэн өнгөрүүлэхийг үүрэг болгов.  Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж  дүүргийн  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль зохион байгуулсан, 2016 оны оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага болсон, Нийслэлийн Засаг дарга, дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулахаар ЗДТГ-ын болон Засаг даргын дэргэдэх алба, хэлтсүүдээс ирүүлсэн санал, хүсэлт зэрэг цаг үеийн холбогдолтой асуудлаар мэдээлэл хийж, үүрэг даалгавар  өгөв.

img_2294

img_2308

img_2310

Leave a Reply

  • Facebook