ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ САХА-ЯКУТ УЛСЫН ХАНГАЛАС ДҮҮРГИЙН СУРАГЧ, БАГШ НАРЫН ТӨЛӨӨЛӨЛ АЙЛЧИЛНА

img_4719

Чингэлтэй дүүрэг, ОХУ-ын БНСаха-Якут улсын Хангалас дүүрэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж байгаа.  Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуулийн төлөөлөл Хангалас дүүрэгт айлчлан тоглолт хийсэн. Энэ удаа Хангалас  дүүргийн Покровск хотын 1 дүгээр сургуулийн 10 багш, 24 сурагч Чингэлтэй дүүрэгт 10 дугаар сарын 26-ны өдөр хүрэлцэн ирнэ. Айлчлах хугацаандаа Монгол соёл уламжлал, байгаль, түүхийн дурсгалтай танилцаж, 61 дүгээр сургуулийн 40 жилийн ойг угтсан урлагийн хамтарсан тоглолтыг Соёл урлагийн их сургуулийн “Оюутан” театрт зохион байгуулна. Мөн Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойн хүрээнд Д.Сүхбаатарын талбайд 2016 оны 10 дугаар сарын 29-нд зохион байгуулах “Монгол бий биелгээ, Монгол туургатны бүжиг”-ийн тоглолтод оролцох юм.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

img_4158

Leave a Reply

  • Facebook