САНАЛ ИРҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах бэлтгэл ажил эхэллээ.

Дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх хэлтэс, албадууд дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах саналаа ирүүлэхдээ Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн Монгол Ардын намын мөрийн хөтөлбөртэй уншиж танилцсан байх ба өөрийн салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, салбарын стратеги төлөвлөгөөнд үндэслэн саналаа ирүүлнэ үү.

Санал ирүүлэхтэй холбоотой асуудлаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтэст хандана уу.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын 3 давхарт 305, 306 тоот.

ЗАГВАР ХҮСНЭГТ

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2016-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРТ …………………. ХЭЛТСЭЭС ТУСГАХ САНАЛ
Дүүргийн  даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах зорилт Зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ Хэрэгжүүлэх хугацаа  Шаардагдах хөрөнгө                     / сая төг / Хөрөнгийн эх үүсвэр Үр дүнгийн үзүүлэлт Үндэслэл Хэрэгжүүлэх байгууллага
Өнөөгийн түвшин Хүрэх түвшин Тоон үзүүлэлт Үндсэн хэрэгжүүлэгч байгууллага Хамтран хэрэгжүүлэгч байгууллага Бусад оролцогч байгууллага
1 2 3 4          5.00 6 7 8 9 10 11 12 13
7 Сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтын хувийг дээшлүүлнэ. 1. 5 байршилд цэцэрлэгийн барилга шинээр барих 2017-2018      7,500.0 Улсын төсөв,
Нийслэлийн төсөв
Гадаадын зээл тусламж, Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт
Цэцэрлэгт хамралтын хувь 67.5% 90% 1715 ор /14 цэцэрлэг/ 1. МУЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.2 дахь заалт,                     2.Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагыг Хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө /2016-2020/  Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Боловсролын газар Дүүргийн ЗДТГ
2. 4 байршилд цэцэрлэгийн өргөтгөлийн барилга барих 2017-2018      4,100.0
3. 5 цэцэрлэгийн барилгыг буулган шинэчлэх 2017-2018      7,700.0
Нийт дүн  19,300.00

 

Leave a Reply

  • Facebook