АЗИ ТИВИЙН ХЭВТЭЭ ШАХАЛТЫН ХҮРЭЛ МЕДАЛЬТ ТАМИРЧИН Л.БАРХАСБААТАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2016 оны Ази тивийн Хэвтээ шахалтын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсон тамирчин Л.Бархасбаатарыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хүлээн авч уулзлаа. Л.Бархасбаатар нь Ази тивийн Хэвтээ шахалтын аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож -105 кг жинд хүрэл медаль хүртсэн юм. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат түүнд спортын өндөр амжилт хүслээ. Тамирчин Л.Бархасбаатар энэхүү тэмцээнд оролцоход туслаж дэмжсэн Чингэлтэй дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газар, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн хамт олондоо талархал илэрхийлсэн юм.

 

img_234114591573_901589503276325_5242359897687892422_n

Leave a Reply

  • Facebook