ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ТҮР ҮНЭМЛЭХ ГАРДУУЛЛАА

img_2376

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгууль энэ сарын 19, 23-ны өдрүүдэд  амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн сонгууль шинэчлэн батлагдсан сонгуулийн нэгдсэн хуулийн дагуу, олонхийн буюу можиратар тогтолцоогоор зохион байгуулагдсан. Мөн ирц хүрээгүй тойргуудад анх удаа нэмэлт санал хураалт явуулсанаараа өмнөх орон нутгийн сонгуулиас онцлог болсон юм. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд МАН, АН оролож нэр дэвшүүлсэн 69 нэр дэвшигч 19 тойрогт 35 мандатын төлөө өрсөлдлөө. Сонгуулийн үр дүнд МАН-30 мандат, АН-5 мандат авсан. Дүүргийн Сонгуулийн хорооноос дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон нэр дэвшигчдэд төлөөлөгчийн Түр үнэмлэх гардуулах ёслолын арга хэмжээ дүүргийн “Ёслол хүндэтгэлийн танхим”-д 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр боллоо.  Арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар оролцож,  баяр хүргэж үг хэллээ. Төлөөлөгчдийн Түр үнэмлэхийг дүүргийн Сонгуулийн хорооны дарга А.Дамцагдорж болон Сонгуулийн хорооны гишүүд гардуулж өгсөн юм.

img_2470

2-2

img_2390

img_2443

img_2462

img_2460

 

Leave a Reply

  • Facebook