ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХААР ЯРИЛЦЛАА

ddd

Чингэлтэй дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын Хайлааст орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй Зөвлөх ээжүүдийн бүлэгтэй уулзалт зохион байгууллаа.  Энэ үеэр дүүргийн Засаг даргын Тамгын газраас хэрхэн дэмжиж байгаа талаар болон тулгамдаж байгаа асуудлаа хөндөн ярилцлаа. Цаашид тэмдэглэлт өдрүүдээр болон сургалт сурталчилгаа, боломжит ажлууд дээр үйл ажиллагаагаа нэгтгэн ажиллахаар санал  солилцлоо.   ДЗМОУБ-ын тусгай төслөөс Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр 16-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Гэгээлэн” төв, 17-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дэмжих үйлчилгээний төвүүдийн засвар үйлчилгээнд зориулж 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “Гэрэлт ирээдүй” төсөл Ерөнхий боловсролын 17, 37, 72 дугаар сургуулиуд дээр хэрэгжиж эхлээд байна. Тухайн төсөл нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг Ерөнхий боловсролын сургуульд тэгш хамрагдах боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

fh

.

Leave a Reply

  • Facebook