САХА УЛСЫН ЗОЧИД УРЛАГИЙН ТОГЛОЛТОО ТОЛИЛУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 61-р дунд сургуультай хамтын ажиллагаатай ОХУ-ын Саха /Якут/ улсын Хангалас дүүргийн Покровск хотын 1-р сургуулийн зочид төлөөлөгч, уран бүтээлчид өнөөдөр СУИС-ын Оюутан театр-т өөрсдийн өв уламжлал, ёс заншлыг харуулсан уран бүтээлийн дээжсээ Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагч хүүхдүүдэд өргөн барилаа. Тоглолтыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар үзэж сонирхлоо. Хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэн нягт хамтран ажиллахаа Засаг дарга хэлсэн үгэндээ дурьдаж зочид төлөөлөгчдөд дурсгалын зүйлс гардуулан өгсөн юм.

_dsc7981

_dsc7986 _dsc7954

_dsc7984_dsc7996 _dsc8000

 

Leave a Reply

  • Facebook