ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛДЭГ ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД “ХЯМДРАЛТАЙ, УРАМШУУЛАЛТАЙ ХУДАЛДАА” ЗОХИОН БАЙГУУЛНА

hyamdral

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойн хүрээнд Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг томоохон худалдааны төвүүд НИЙСЛЭЛИЙН иргэддээ зориулж ажлын байран дээрээ “Хямдралтай, урамшуулалтай худалдаа”-г зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Үүнд :

1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, УИД-н зүүн тал, BTF ХХК-ний  Адидас дэлгүүр  нь  шинэ бараандаа 30 хувь, хуучин бараандаа 50 хувь  хямдрал

2-р хороо, Худалдааны гудамж, АЛТЖИН худалдааны төв, Задгай талбайн зад хямдралыг “Тавилга төв” буюу В- 1 давхарт зохион байгуулна. / Хүнс, бэлэн хувцас, гэр ахуй, цахилгаан бараа, гоо сайхны бүтээгдэхүүн, тавилга зэрэг 10-50 хувь хямдралтай худалдаа/

2-р хороо, Худалдааны гудамж, Бөмбөгөр худалдааны төв, “Шинэ ногоо-Мах махан бүтээгдэхүүн”-ий хямдралтай худалдаа , “Их хотын хямдрал -5 хувь” шинэ сонгол, хямд үнэ- гутлын худалдаа

3-р хороо, ЭТӨЧ, Номин Их дэлгүүр, хүнсний тасагтаа 12 төрлийн хүнсний бүтээгдэхүүний амталгаат худалдаа, 60-аад нэр төрлийн хямдралтай худалдаа, 1+1 урамшуулалтай худалдаа, онцгой үнийн хямдралтай худалдаа

3-р хороо, Peace Mall худалдааны төв нь бүх бараандаа 30-50 хувь

3-р хороо, Алтай центрт бэлэн хувцасны тасгууд 10-50 хувь, гоо сайхны тасгууд 1+1 бэлэгтэй худалдаа, Timberland, Treval world, Tulip брендийн гутал, цүнх, шил шаазан эдлэл 20-50%

  / 50,000 төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн бол бэлэгтэй худалдаа/,

5-р хороо, Бишрэлт худалдааны төв, 11 нэр төрлийн 2500 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүндээ 15% хямдрал,

5-р хороо, АЗ МАЛЛ хүүхдийн дэлгүүр, бүх брендийн хүүхдийн гутал, хувцас, тоглоом, хэрэглэлүүд зэрэг бүх бүтээгдэхүүндээ 30-50 хувь,  AZ LAND тогломын төвд 1 цаг үнэгүй тоглох эрх,  AZ FAMILY гэр бүлийн ресторандаа хямд үнэтэй хоолоор үйлчилэх болно.

12-р хороо, НАРАНТУУЛ-2 худалдааны төв, бараандаа 20-30 хувь , хүнсэндээ 10 хувь хямдрал

11bb6e1e-ffba-4cf5-b4b0-9fc5ce5d0846

                                   Гар утасны үүрэн харилцааны холбоод

9118184f65f04ca59891bdc4cf1a2df3

Мобиком гар утасны худалдааны төв–  1.Шинэ дугаарын урамшуулалт худалдаа,  Samsung Galaxy J/7.J/3.J/1  маркийн утас худалдан авсан тохиолдолд дата үнэгүй,  Мobi play-д шинэ хэрэглэгч эхний 3 сард үнэгүй.

Скайтел гар утасны худалдаа–   бүх төрлийн гар утасны хямдралтай худалдаа буюу цэнэглэгч картын урамшуулал, азтай 5 хэрэглэгч шалгаруулж гарын бэлгээр урамшуулна.

G mobile гар утасны худалдаа–  нийслэлийн өдрөөр ажлын байрандаа хямдралтай, урамшуулалтай, азтан шалгаруулах арга хэмжээг зохион байгуулна. Эх орны үндэсний үйлдвэрлэгч нарын” ИХ ХОТЫН ХЯМДРАЛ-377”  арга хэмжээ Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж 10 дугаар сарын 29-ний өдрөө “АЗТАН”-аа шалгаруулна.

ЗДТГ-ЫН ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

 

 

Leave a Reply

  • Facebook