ЧИНГЭЛТЭЙ, ЁНСУ ДҮҮРГИЙН УРАН БҮТЭЭЛЧДИЙН ХАМТАРСАН ТОГЛОЛТ БОЛЛОО

img_2651

Чингэлтэй дүүрэг, БНСУ-ын Инчон хотын Ёнсу дүүрэгтэй тогтоосон хамтын ажиллагааны хүрээнд Ёнсу дүүргийн Засаг дарга  И Жо Ху   тэргүүтэй төлөөлөгчид Чингэлтэй дүүрэгт айлчилж байна.  Айлчлалын хүрээнд Ёнсу дүүргийн эмэгтэйчүүдийн найрал дууны баг болон Чингэлтэй дүүргийн Соёлын төвийн уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолт 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар чуулгын концертын танхимд боллоо. Тоглолтыг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Ёнсу дүүргийн Засаг дарга И Жо Ху  нарын албаны хүмүүс Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөл үзлээ. Тоглолтын төгсгөлд Ёнсу дүүргийн эмэгтэй найрал дуучид “Халуун элгэн нутаг” дууг дуулж, Чингэлтэй дүүрэг, Ёнсу дүүргийн удирдлагуудтай дурсгалын зураг татуулав.

img_2623

img_2629

img_2658

img_2637

img_2661

img_2618

img_2708

img_2724

img_2729

img_2693

Leave a Reply

  • Facebook