ХҮҮХДИЙН НОМЫН ӨРГӨӨ КИНО ЦАГААРАА…

k-1

Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөнөөс ээлжит “Шинжлэх ухаан танин мэдэхүйн кино цаг”-аа уншигч хүүхдүүдэд толилууллаа. 2016 оны 10 дугаар сарын 28-нд “Дусал ус ч амьдрал бэлэглэнэ” баримтат киног сургуулийн ахлах, дунд, бага ангийнханд зориулан үзүүлсэн юм. Энэ удаагийн кино цагийг номын санч Л.Эрдэнэбат хөтлөн явуулж, сурагчдад усны тухай сонирхолтой мэдээлэл хүргэж, сүүлийн үеийн тоо баримтыг дэлгэн, харилцан ярилцлаа. Усны ашиг тус, цэвэр усны хомсдол, түүнээс гарах үр дагаврын тухай мэдээлэл сонсч, баримтат кино үзэхээр ирсэн 40 гаруй сурагч усаа хайр гамтай хэрэглэх, байгаль орчноо хамгаалах талаар тодорхой ойлголттой тарцгаасан биз ээ.

Хүүхдийн номын өргөө

k-4

k-3

k-2

Leave a Reply

  • Facebook