ХАНГАЛАС ДҮҮРГИЙН ПОКРОВСК ХОТЫН I СУРГУУЛИЙН СУРАГЧ, БАГШ НАР ХҮҮХДИЙН НОМЫН ӨРГӨӨНД ЗОЧИЛЛОО

y-1
Чингэлтэй дүүрэгтэй хамтын ажиллагаатай ОХУ-ын Сахагийн Хангалас дүүргийн Покровск хотын 1 дүгээр сургуулийн багш, сурагчид 2016 оны 10 дугаар сарын 27-нд Хүүхдийн номын өргөөгөөр зочиллоо. 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ирсэн зочдын дийлэнх нь сурагч хүүхдүүд байсан ба тэдэнд монгол шагай наадгай, оньсон тоглоомын талаар товчхон танилцуулж, дүүргийн ерөнхий боловсролын 24, 23, 61 дүгээр сургуулийн авьяаслаг сурагчид ая дуу, морин хуурын аялгуугаар мэндчилж, хамтдаа зургаа татуулж, халуун дотно яриа өрнүүллээ. Мөн энэ үеэр 40 жилийн ой нь тохиож буй Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуулиас “Бид ирээдүйн яруу найрагчид” наадмыг зохион байгуулснаа дүгнэж, шилдэг 28 бүтээлээр үзэсгэлэн гаргаж, зочиддоо сонирхуулав.

Хүүхдийн номын өргөө

y-2

y-6

y-5

y-3

y-7

y-8

y-9

Leave a Reply

  • Facebook