НИЙСЛЭЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Нийслэлийн 377 жилийн ойг тохиолдуулан салбартаа амжилт гаргаж, үр бүтээлтэй ажилласан ажилтан албан хаагчдыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шагналаар шагнаж урамшууллаа. Шагналыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар гардуулан өгч баяр хүргэсэн юм.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Ш.Цэцэгмаа, Шагнал, ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Дарамсүрэн, Нийтийн аж ахуй, СӨХ хариуцсан мэргэжилтэн Я.Алтанцэцэг, 13 дугаар хорооны Засаг дарга Г.Бадамгарав, 16 дугаар хорооны зохион байгуулагч С.Ганцэцэг нар шагнагдлаа.

_dsc8072_dsc8078_dsc8088 _dsc8060_dsc8061

“ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр дүүргийн Засаг даргын тамгын газрын Боловсрол, хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Гүррагчаа, Худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Байгалмаа, Ерөнхий нягтлан бодогч Н.Дэлгэрмаа, 7 дугаар хорооны Засаг дарга Ц.Дуламжав, 15 дугаар хорооны хэсгийн ахлагч П.Ядамсүрэн нар шагнагдсан юм.

_dsc8101

“ХҮНДЭТ ҮНЭМЛЭХ”-ээр 10 дугаар хорооны үйлчилгээний ажилтан Ч.Содончимэг, 5 дугаар хорооны хэсгийн ахлагч Ц.Хүрэлсүх нар шагнагдав.

_dsc8105

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн шагнал болон нийслэлийн “ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” цол тэмдэгээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын Нийтийн хоол, үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Ө.Сарантуяа, Эдийн засаг төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга С.Янжинхорлоо, Аж ахуйн тасгийн үйлчлэгч О.Оюун, 10 дугаар хорооны Засаг дарга Ч.Болормаа нарыг шагнаж урамшууллаа.

_dsc8111 _dsc8114

Нийслэлийн Засаг даргын “ЖУУХ БИЧИГ”-ээр Цэргийн штабын дарга Ж.Даваарагчаа, 6 дугаар хорооны Засаг дарга Ц.Дунгармаа нар шагнагдлаа.

_dsc8132

Leave a Reply

  • Facebook