БОЛЗОЛТ УРАЛДААНД ТЭРГҮҮЛСЭН ХОРООДЫН АЖЛЫН АЛБАДЫН ДАРГА, ХЭСГИЙН АХЛАГЧ НАРЫГ ШАГНАЛАА

img_3014

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штабаас 1-19 дүгээр хорооны Засаг даргын Ажлын албад, хэсгийн ахлагч нарын дунд 2016 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагатай холбогдуулан болзолт уралдаан зарласан юм. Тус уралдааныг дүгнэж тэргүүлсэн Хороодын Ажлын алба, хэсгийн ахлагч нарт Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж  2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр шагнал гардуулав. Хороодын Ажлын албадаас тэргүүн байрт 12 дугаар хороо, дэд байрт 17 дугаар хороо, 3 дугаар байрт 16 дугаар хороо, 4 дүгээр байрт 7 дугаар хороо, тавдугаар байрт 6 дугаар хорооны Ажлын алба шалгарлаа. Хэсгийн ахлагч нараас тэргүүн байрт 12 дугаар хорооны хэсгийн ахлагч Ж.Ганбаатар, дэд байрт 17 дугаар хорооны хэсгийн ахлагч Ч.Сүхбаатар, гуравдугаар байрт 16 дугаар хорооны хэсгийн ахлагч П.Нарантуяа,  дөрөвдүгээр байрт 7 дугаар хорооны хэсгийн ахлагч Б.Нарангэрэл, тавдугаар байрт  6 дугаар хорооны хэсгийн ахлагч Ж.Лхагвадагва нар шалгарсан байна.

Цэргийн штаб

img_3023

img_3037

img_3018

 

Leave a Reply

  • Facebook