ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭР ХИЙЛЭЭ

cb9e3a97-8340-4a96-8379-7bd4356c2abe-2

Монгол Улс,Оросын Холбооны улсын соёл боловсролын талаарх төрийн бодлого, соёл, боловсролын тухай хуулиудыг удирдлага болгон Саха улсын Мохсоголлохын хотын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургууль соёл-боловсролын талаар мэдээлэл туршлага солилцох, зарим арга хэмжээг зохион байгуулахад харилцан хамтран ажиллахаар ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭР хийлээ. Энэхүү хэлэлцээрийн зорилго нь, хэл судлал, судалгаа шинжилгээ, сурталчилгаа, түүх соёл, урлаг, ахуй амьдрал, уламжлалт ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, соёл боловсролын олон талт хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ. Мөн багш нарын ажлын туршлага харилцан солилцох, хамтарсан семинар, боловсрол соёлын бүх чиглэлээр хоёр талаас сургалт явуулах, шинжлэх ухааны судалгаа шинжилгээний ажил, сургалт солилцоо зохион байгуулах талаар санаачлагыг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх юм.

Боловсролын хэлтэс

cb9e3a97-8340-4a96-8379-7bd4356c2abe-2

Leave a Reply

  • Facebook