ДҮҮРГИЙН ТӨСӨВТЭЙ ХАРИЛЦАГЧ ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУДЫН НЯГТЛАН БОДОГЧ, ЭД ХАРИУЦАГЧ НАРЫН ӨРГӨТГӨСӨН СУРГАЛТ БОЛЛОО

 

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс Дүүргийн  төсөвтэй  харилцагч орон нутгийн болон төсвийн ерөнхийлөн захирагчдын  төсөвт  байгууллагуудын  нягтлан  бодогч нарын  ажил  төрлийн  сарын ээлжит сургалт, семинарыг 2016 оны 11-р сарын 03-ний  өдөр зохион байгууллаа. Нягтлан бодогч нарын ээлжит сургалт, семинарт Дүүргийн ИТХ-ын Ажлын албаны Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, Засаг даргын Тамгын газрын  дарга  А.Дамцагдорж,  Санхүү,  төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр,  санхүү,  төрийн сангийн хэлтсийн ажилтнууд, төсөвт байгууллагуудын   41  нягтлан  бодогч,  43  эд  хариуцагч  нар тус тус  оролцлоо.

Сургалт, семинариар удирдамж, хөтөлбөрийн дагуу “Дүүргийн төсөвтэй харилцагч  орон нутгийн болон төсвийн ерөнхийлөн  захирагчдын  төсөвт байгууллагуудад  удирдамж, хуваарийн дагуу  хийгдсэн шалган зааварчлах ажлын  үр  дүн,  цаашид  хэрэгжүүлэх  арга  хэмжээ”,  “Эд  хариуцагчийн эрх, үүргийн дүрэм”,   “Эд  хариуцагчийн  тухай  ойлголт”-ын  талаар  сургалт  зохион  байгууллаа. Мөн  “Төрийн албаны болон төрийн албан хаагчдын ёс зүй” сэдвээр дүүргийн ИТХ-ын Ажлын албаны Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат сонирхолтой мэдээлэл хийсэн  нь  ач  холбогдлоо өгч,  сургалт  семиниар  хөтөлбөр, удирдамжийн дагуу  амжилттай  болж  өндөрлөлөө.

САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭС20161103_151528 20161103_151611 20161103_151633

 

 

Leave a Reply

  • Facebook