ЦАС ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖИЛД АНХААРАЛ ХАНДУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэл хотод цас орсонтой холбоотой Чингэлтэй дүүргээс цас цэвэрлэгээний ажлуудыг зохион байгууллаа. Тодруулбал 11 дүгээр сарын 5,6-ны өдрүүдэд нийтийн эзэмшлийн гудамж талбайн авто зам, явган зам, бусад талбай, цэцэрлэгүүдийн халтиргаа гулгааг арилгахад 35 тн давс цацаж, 108м/куб цас ачиж, 30486 м/кв явган замын цасыг бүрэн цэвэрлэлээ. Энэ ажилд Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний ХХК-ний 90 ажилтан ажиллаж 5 авто машин, 1 ковш машин ашигласан байна. Мөн 24 цагийн хариуцлагатай жижүүр томилон ажиллуулжээ. Цэвэрлэгээний хүрээнд:

  1. Самбуугийн гудамж
  2. Тусгаар тогтнолын талбай
  3. Анкарагийн гудамж
  4. Чоймболын гудамж
  5. Баруун сэлбэ
  6. Жуулчины гудамж
  7. Жигжиджавын гудамж
  8. Лааганы гудамж
  9. Төмөрчиний гудамж
  10. Асашорюугийн цэцэрлэгт хүрээлэн
  11. Учирлын цэцэрлэг
  12. Явуугийн цэцэрлэгт хүрээлэн
  13. Эрдэнэсийн арал цэцэрлэгт хүрээлэн
  14. Чингэлтэйн авто зам
  15. Хайлаастын авто зам
  16. Чингэлтэй Хайлаастыг холбосон авто зам
  17. Дэнжийн 1000-н авто зам
  18. Дэнжийн 1000 Хайлаастын авто замыг холбосон зам
  19. 16-р хороо, Хайлаастын Хаан банктай буудлаас Согоотын 83-р гудамж хүртэлх авто замуудыг цэвэрлэжээ.

ДЭД БҮТЭЦ, ТОХИЖИЛТЫН ХЭЛТЭС

dscn2929 dscn2933 dscn2932 dscn2930 dscn2910 dscn2906

img_6605 img_6606 img_6608 img_6611 img_6612 img_6619 %d0%b1%d3%a9

Leave a Reply

  • Facebook