Нийслэлийн удирдах ажилтнуудын 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шуурхай зөвлөгөөн дээр нийслэлийн засаг дарга бөгөөд улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн өгсөн үүрэг даалгавар

НЭГ.   Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд 2014 оны эхний улирал дуусах дөхөж байгаа учир тухайн улиралд төлөвлөсөн ажлаа бүрэн хэрэгжүүлж ажиллах.ХОЁР. Нийслэлийн хэмжээнд худалдан авах ажиллагааны дагуу хийгдэж ажлуудын явц, тулгамдаж байгаа асуудлын талаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар дараагийн шуурхай зөвлөгөөн дээр мэдээлэл хийх.

ГУРАВ. Нийслэлийн удирдлагуудын  Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны календарчилсан төлөвлөгөөний эхний 2 сард хийсэн ажилд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж дүнг 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах.

ДӨРӨВ. Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын захиралтай байгуулсан “Контракт”-ын гэрээний 2013 оны  биелэлтийн  дүнг 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн нийслэлийн Удирдлагын зөвлөлд танилцуулан холбогдох шийдвэр гаргуулах.

ТАВ. Яам болон аймаг, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагаанд үнэлэлт өгөх “Захиргааны  хяналт-шинжилгээ, үнэлгээний журам”-ын дагуу холбогдох тайлан, мэдээ, судалгааг нэгтгэн боловсруулж Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлэх ажлыг нийслэлийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс хариуцан шаардлагатай материалыг холбогдох нэгжүүдээс авах, нэгжүүд тайлан мэдээг хугацаа алдахгүй гарган өгөх.

ЗУРГАА. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлыг төлбөр хураалт, үзлэг тооллого, оношлогооны ажлыг эхнээс нь жигд явуулах чиглэлээр нийслэлийн Татварын газар, Замын цагдаагийн газар, дүүргүүдийн ЗДТГ-ууд ажлаа уялдуулах, үзлэг тооллогын явцад замын сангийн хөрөнгийг бүрдүүлэх.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook