“УГИЙН БИЧИГ ХӨТЛӨХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

hhh

Иргэдэд “Монгол Улсын Соёлын тухай хууль”-иар хүлээлгэсэн удам угсаагаа мэдэх, угийн бичиг хөтлөх журамт үүргийг биелүүлэх, дүүргийн хэмжээнд угийн бичиг хөтөлдөг айл өрхийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “Угийн бичиг хөтлөх нь” сургалтыг дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, Залуучуудын хөгжлийн төв, Соёлын төв хамтран зохион байгууллаа. Уг сургалтад дүүргийн 19 хорооны 60 гаруй иргэн хамрагдсан бөгөөд Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв, Соёлын төвийн хамтран гаргасан “Угийн бичиг” гарын авлагыг тараалаа.

Нийгмийн  хөгжлийн хэлтэс, Соёлын төв

Leave a Reply

  • Facebook