ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

img_30-88

Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр болж, дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдан явууллаа.  Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга О.Нямбат өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг танилцуулав. Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат  дүүргийн 14 хоногийн төлөв байдлын талаар болон Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг, даалгаврын тухай мэдээлэл өглөө. Дүүргийн хэмжээнд үйл ажиллгаа, үйлчилгээ эрхэлдэн албан байгууллага, аж ахуйн нэгжүүд  ойр орчмынхоо 50 метр талбайн цасыг цэвэрлэх. Байгууллагуудад цэвэрлэх талбайн хэмжээг тогтоож тэмдэгжүүлэх, эзэнжүүлэх чиглэлийг Дэд бүтэц, тохижилтын хэлтэс болон холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. Мөн Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд анхаарах, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт товлосон хугацаанд багтаж саналаа өгөхийг байгууллагуудын удирдлагуудад даалгав. Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдааны мэдээлэл болон дүүргийн Засаг даргын нэрэмжит спортын тэмцээнийг  албан хаагчдын дунд зохион байгуулах талаар танилцуулж, дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх алба, хэлтсүүд саналаа ирүүлэхийг үүрэг болголоо.

img_3091

img_3095

img_3083

 

 

Leave a Reply

  • Facebook