ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮДИЙГ ЧАДВАРЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

img_3060-60

Хууль зүй дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэн хамтран Хүүхдийн эрхийн хууль зүйн хороодын гишүүдийг чадваржуулах сургалтыг Чингэлтэй дүүрэгт 2016 оны 11 дүгээр сарын 8,9-ний өдрүүдэд зохион байгуулж байна.  Сургалтын нээлтэд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат оролцлоо. Энэ үеэр “Дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хүүхдийн эрхийг зөрчихгүй байх, урьдчилан сэргийлэх чиглэлээр саналаа ирүүлэх хэрэгтэй”-г онцоллоо.  Хүүхдийн эрхийн сургалт судалгааны хүрээлэнгийн захирал Б.Жавзанхүү, Хүүхэд, гэр бүл судлаач, доктор Х.Баавгай, Хүүхдийн эрхийн Үндэсний төвийн тэргүүн П.Цэвээн, “Эрч хүчтэй хүүхдүүд” Төрийн бус байгууллагын тэргүүн С.Цэмбэлмаа, хуульч Г.Оюунболд нар сургалтад оролцож, чиглүүлэгч багшаар  ажиллаж байна. Сургалтад Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд хамрагдаж байгаа Засаг даргын Тамгын газар,Цагдаа, Прокурор, Шүүх, Эрүүл мэндийн төв, Боловсролын салбарын холбогдох 20 гаруй мэргэжилтэн хамрагдаж байгаа юм.

2016 оны 9 дүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн Хүүхэд хамгааллын тухай хууль болон Хүүхдийн эрхийн тухай хуулийг улсын хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор дүүрэг тус бүрт Хүүхдийн хууль зүйн хороог шинэчлэн байгуулж байна.  Хүүхдийн хууль зүйн хороо нь гэмт хэргийн гэрч, хохирогч хүүхдийн эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэг үйлдсэн хүүхдэд хүмүүжлийн арга хэмжээг зохион байгуулах, боловсрол, мэргэжилтэй болох, ажил, хөдөлмөр эрхлэхэд нь туслалцаа үзүүлэх, дахин гэмт хэрэг, зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зорилготой юм.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

img_3070

img_3058-80

img_3063

img_3056

Leave a Reply

  • Facebook