НИЙГМИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ХАМТДАА

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргаа сувилгааны Гэгээлэн төвийн өсвөр үеийн хүүхдүүдийн санаачилгаар “Хөгжлийн аян”-ыг зохион байгуулж байна. Аяны зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг  дэмжих, нийгэмшүүлэх, гарын доорх материалаар хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг хийн худалдан борлуулж, тэдэнд мөнгөний үнэ цэнийг мэдрүүлэх зорилготой юм. Аяны хүрээнд иргэд, аж ахуй нэгж байгууллагууд оролцон хүүхдүүдийн хийсэн бүтээлээс худалдан авалт хийж, бүтээгдэхүүн хийх материал, мөнгөн тусламж, эргэн засан сэлбэж болох цахилгаан бараа, гэр ахуйн бараа болон хувцас, эд зүйлсээр хандив тусламж үзүүлж байна.

Тус аяны хүрээнд Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтэс болон дүүргийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэс хамтран бусдад худалдан борлуулж болохуйц бараа бүтээгдэхүүнийг хандивлаж, мөн тэдний бүтээлээс худалдан авалт хийн үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүллээ.

Гэгээлэн төвийн үйл ажиллагаанд ерөнхий боловсролын 49 дүгээр сургуулийн сурагчид нийгмийн хариуцлагаа ухамсарлан оролцож, хамтын бүтээл гаргаж, тэдний үйл ажиллагаанд туслаж байгаа нь бахархалтай байлаа.

Иргэд, төрийн албан хаагч та бүхэн ч бас тус аянд оролцож өөрт хэрэглэгддэггүй боловч бусдад хэрэг болох, эргээд бүтээгдэхүүн болж болох эд зүйлсээ хандивлан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжин, нийгмийн сайн сайхны төлөө бидэнтэй хамтран ажиллаарай.

ЭДИЙН ЗАСАГ, ТӨЛӨВЛӨЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС14975856_1795914047363025_100702982_o 14976024_1795914287363001_1513252999_o 15034050_1795914060696357_1270636330_o 15034270_1319314841447097_13974983_o

Leave a Reply

  • Facebook