БАГШ НАРЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

15e9502a-72f7-4132-8b99-eb1a78eadc99

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш ба боловсролын байгууллагаар үйлчлүүлэгчдийн хооронд үүсэх ёс суртахууны харилцааг зохицуулж, багшийг ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, мэргэжлийн нэр хүндийг хамгаалах зорилгоор дүүргийн “Багш нарын нэгдсэн зөвлөгөөн”-ийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр  24 дүгээр сургууль дээр зохион байгууллаа.

Зөвлөгөөнд сургууль, цэцэрлэгийн 70 гаруй удирдах ажилтан, багш нар, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо. Бага хурлын үйл ажиллагааг нийслэлийн Боловсролын газрын Сургалт, арга зүйн хэлтсийн дарга  Ц.Жаргалантуул нээж Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир өнгөрсөн жилүүдэд дүүргийн боловсролын салбар дахь багшийн ёс зүй, хандлага, тэр дундаа байгууллагын соёлыг төлөвшүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлууд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар “СУРГУУЛЬ /ЦЭЦЭРЛЭГ/-ИЙН СОЁЛ“, мөн “Боловсрол, ирээдүй хөгжлийн гарц” ТББ-ын сургалтын төвийн хөтөлбөрийн зөвлөх багш н.Мөнхцэцэг “Багшийн ёс зүй” сэдэвт илтгэлийг тус тус багш нарт сонордууллаа.

Үүний дараагаар танхимаас нэр дэвшүүлэх хүмүүст санал авахад 19 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.Хасагмаа, 24 дүгээр сургуулийн Түүх, нийгмийн багш Г.Цолмонцэцэг, 224 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч П.Эрдэнэчимэг нарыг нэр дэвшүүлэхэд П.Эрдэнэчимэг өөрийн биер байгаагүй тул санал хураалтад оролцоогүй.

Танхимаас 39 дүгээр цэцэрлэгийн  эрхлэгч Ц.Батцэцэг, 49 дүгээр сургуулийн багш н.Нансалмаа, 108 дугаар цэцэрлэгийн багш Б.Өсөхжаргал нарыг тооллогын комиссоор томилж нэг хүн нэг удаа санал өгөх байдлаар илээр санал хураалтыг явуулахад 19 дүгээр цэцэрлэгийн арга зүйч Б.Хасагмаа 46, 24 дүгээр сургуулийн Түүх, нийгмийн багш н.Цолмонцэцэг 35 хүний санал авсан.

Ингээд олонхийн саналаар 19 дүгээр цэцэрлэгийн арга зүйч Буудайн Хасагмаа Чингэлтэй дүүргээс нийслэлийн Боловсролын газрын дэргэдэх “Багшийн ёс зүйн зөвлөл”-ийн бүрэлдэхүүнд оруулахаар олонхийн саналаар батламжиллаа.

Боловсролын хэлтэс

15e9502a-72f7-4132-8b99-eb1a78eadc99

Leave a Reply

  • Facebook