МЭДЭЭЛЛИЙН ЦАГ: ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИАР СОРИЛ АВЛАА
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас ажилтан, албан хаагчдаа оролцуулан 14 хоног тутам хийдэг ээлжит “Мэдээллийн цаг” 2016 оны 11 дүгээр сарын 11-ний Баасан гарагт боллоо. “Мэдээллийн цаг”-ийн эхэнд Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж цаг үеийн холбогдолтой мэдээлэл хийж, үүрэг, чиглэл өгөв. Мөн үеэр Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдаас “Захиргааны ерөнхий хууль”-иар сорил авлаа.
Захиргаа, хуулийн хэлтэс