быстрый займ на карту
Үзсэн: 612

ЦАС  ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖИЛД ОНЦГОЙ АНХААРАН АЖИЛЛАЖ БАЙНА

Нийслэл хотод цас орж цаг агаар хүйтэрч авто болон явган хүний замд хальтиргаа гулгаа үүсч байна. Тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож байгаа жолооч болон, явган зорчигчдын аюулгүй зорчих нөхцөлийг хангах үүднээс Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас цас мөсний цэвэрлэгээний ажилд онцгой анхааран ажиллаж байна. НИТХ-ын тэргүүлэгчдийн 61, 63-дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс Засаг даргын Тамгын газрын хэлтэс албад, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд, СӨХ-д зам талбайн цас арилгах явц, зам арчлалтын талаар холбогдон ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар төвийн хороодод 9 тн давс, гэр хороолол орчмын авто замд 18 тн давс цацан ажиллалаа. Нийт 104 м/куб цас ачиж цэвэрлэхэд 7 машин техник, инжинер техник болон үйлчилгээний 25 ажилтан ажиллаж байна. Мөн СӨХ, болон аж ахуй нэгж байгууллагууд ойр орчмын 50 м/кв талбайг цэвэрлэж, дэмжин ажиллахыг уриалж байна.



dscn2714 dscn2716 dscn2718 dscn2720 dscn2722

_dsc8779 _dsc8791

Leave a Reply

  • Facebook