ШИЛДЭГ ХАМТАРСАН БАГИЙГ ШАЛГАРУУЛЛАА

55-2

Чингэлтэй дүүргийн 19 хорооны хамтарсан багийн гишүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах, харилцан туршлага солилцох, шилдэг хамтарсан багийг шалгаруулах зорилготой “Хамтарсан багийн ур чадварын тэмцээн-2016 ” тэмцээнийг  дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн төв, ДЗОУБ-ын Чингэлтэй Хайлааст хөтөлбөр хамтран 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Соёлын төвд зохион байгууллаа.

Хамтарсан багийн ур чадварын тэмцээнд оролцсон багууд Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зэрэг өөрсдийн ажил үүрэгтэй холбоотой хуулиудын талаар мэдлэгээ сорьж хүүхэд, гэр бүлд тулгамдаж буй бодит кейс дээр хэрхэн ажиллах талаар ур чадвараа сорилоо. Тэмцээнд 2,3,7,8,13,14,18,19 дүгээр хороодын хамтрсан багийн гишүүд амжилттай оролцож тусгай байранд 13 дугаар хороо, гуравдугаар байранд 8 дугаар хороо, 2 дугаар байранд 14 дүгээр хороо, тэргүүн байранд 19 дүгээр хороод тус тус эзэллээ. Тэргүүн байр эзэлсэн 19 дүгээр хорооны хамтарсан баг энэ сарын 18-нд болох Нийслэлийн шилдэг хамтарсан баг шалгаруулах тэмцээнд оролцох юм. Байр эзэлсэн хороодын хамтарсан багийн гишүүдийг  өргөмжлөл үнэ бүхий зүйлсээр урамшууллаа.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

55

55-3

 

Leave a Reply

  • Facebook