ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ УГТАН САРЫН АЯН ЗОХИОН БАЙГУУЛНА

 

           12-12

НҮБ-ын ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон зарлаж дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.  Чингэлтэй дүүрэгт 4159 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 564 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд амьдарч байгаа бөгөөд Дүүргийн Засаг дарга, Тамгын газрын зүгээс ажлын байр гаргаж өгөх, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг нь зах зээлд зарж борлуулахад нь дэмжлэг үзүүлэх зэргээр тэднийг дэмжсэн олон үйл ажиллааг явуулдаг билээ.

Дүүргийн Засаг даргын Тамгын газраас энэ жилийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтан 1 сарын аян зохион байгуулж 12 үйл ажиллагаа бүхий төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын үйлчилгээ, халамжийн хөнгөлөлт, тусламжинд хэрхэн хамрагдах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх,  асаргаа сувилгааны үр дүнтэй аргуудын талаар, ерөнхий боловсролын болон мэргэжлийн сургуульд хэрхэн хамрагдах, хүүхэд хамгааллын үйлчилгээнд хэрхэн хамрагдах талаар сургалт сурталчилгааны ажил, өдөрлөг, тэмцээн уралдаан зохион байгуулах, ажил хөдөлмөрт зуучлах  зэрэг олон талын үйл ажиллагааг сарын турш зохион байгуулна.

Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний эцэг эхтэй байнга харилцдаг нийгмийн ажилтнуудыг ч чадваржуулах, тэдэнд үйлчилгээ үзүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах үйл ажиллагаа ч явагдах юм.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Leave a Reply

  • Facebook