СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 g-1

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын Газрын  Худалдаа, Үйлчилгээний хэлтэс, Хүүхэд гэр бүл хөгжлийн төв, Хоол зүй шим судлалын монголын нийгэмлэгтэй хамтран     дүүргийн Гэгээлэн төв дээр хөгжлийн бэрхшээлтэй    хүүхдийг чадваржуулах сургалт  зохион байгууллаа.  Сургалтаар зөв зохистой хооллох талаар зөвлөгөө өгч, үндсэн  3  нэр төрлийн хоолыг технологийн  дагуу хийх аргад суралцуулав.   Сургалтад 20  хүүхэд, 8 эцэг, эх хамрагдаж   үйлдвэрлэлийн технологийн  зааврын  дагуу багш  нарын удирдлагын дор  хийж  сурсан.  Сургалт нь  илчлэг тэжээллэг хоолыг зах  зээлд элбэг байгаа  түүхий эдээр хийх аргад суралцуулахаас   гадна амт, үнэр , өнгө үзэмж   гаргах, шимт  чанар, биологийн үнэт  чанар сайтай  хоол үйлдвэрлэх   чадвар олгосноороо  ач холбогдолтой байлаа..

Худалдаа, үйлчилгээний хэлтэс

g-2

g-3

Leave a Reply

  • Facebook