ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРААС ТУРШЛАГА СУДАЛЛАА

su-1

2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын менежерүүд, Баянхонгор аймгийн Богд сумын ерөнхий боловсролын сургуулийн багш нар ирж туршлага судаллаа. Туршлага түгээх үйл ажиллагааг 23 дугаар сургууль, Боловсролын хэлтэс, “Хатан хөтөч” төрийн бус байгууллага хамтран зохион байгууллаа.  2016 он гарсаар Чингэлтэй дүүргийн цэцэрлэг, сургууль, боловсролын салбарт хийж хэрэгжүүлж буй ажлын туршлагаас  Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий зэрэг 16 аймгийн 600 гаруй удирдах ажилтан, багш нар болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Сөнд Баруун хүшууны үндэсний хүүхдийн 7 цэцэрлэг, ОХУ-ын Саха /Якут/ Улсын Покоровск дүүргийн сургуулиуд ирж судаллаа. Энэ хүрээнд нийт цэцэрлэг, сургуулиуд болон Боловсролын хэлтсээс 342 хичээл /хүүхэд хөгжүүлэх/ үйл ажиллагаа, 200 гаруй уулзалт ярилцлага, 150 гаруй сургалтыг зохион байгуулж, 113 хэлэлцүүлэгт хичээл,215 сайжруулсан хичээлийг хамтран явуулж, зөвлөн тусалж багш нэг бүрийг хөгжүүлэх, хамтран ажиллах, багшлахуйн арга зүйд нь дэмжлэг үзүүлэн ажилласан байна.

Боловсролын хэлтэс

su-2

Leave a Reply

  • Facebook