ХАРИУЦСАН ХЭСГИЙНХЭЭ ИРГЭДЭД АЖЛАА ТАЙЛАГНАЛАА

18-1

Чингэлтэй дүүргийн  18 дугаар хорооны Яргайтын 41 дүгээр гудамжны 11дүгээр хэсгийн ахлагч Х.Тэрбиш нь улирал бүр хариуцсан хэсгийн иргэддээ хийсэн ажлынхаа талаар мэдээ, мэдээлэл өгч санал хүсэлтийг нь хүлээн авч үр дүнтэй хэрэгжүүлдэг.  2016 оны 11-р сарын 11-ны 16.00  цагт 3 дугаар улирлын тайлангаа “Иргэний танхим”-д хийсэн.  Энэ үйл ажиллагаанд ИХТ Б.Насанбат, Хурга цэцэрлэгийн захирал Ц.Одцэцэг нарыг урьж, хамтран “АЗТАН” шалгаруулхад “Нийтийн дуучдын нэгдсэн тоглолтын 2 урилга, 5 айл өрхөд хүнсний тусламж, 5 иргэнд утасны 1000 нэгж”,-ийг тус тус хожлоо. Мөн ҮНӨЭМТ-ийн физик эмчилгээний эмч н.Эрдэнэ-Гэрэлтэй хамтран хүрэлцэн ирсэн иргэдээ “КОКТЕЛЬ”-ээр дайллаа. Энэ үйл ажиллагааг нийт хороо болон хэсгийн ахлагч нарын дунд анх санаачлан хийсэн ажил хэмээн бодож байна.  Хэсгийн ахлагч Х.Тэрбишдээ ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе. Илүү ихийг хийгээрэй.

18 дугаар хороо

18-2

Leave a Reply

  • Facebook