УЛСЫН ГАРЬД Ж.БАТ-ЭРДЭНЭ ТӨРӨЛХ СУРГУУЛЬДАА НОМ БЭЛЭГЛЭВ

06bc668c-5d90-4ec0-8aee-0b106eb396aa

Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн “Хүндэт төгсөгч”, “Хантайшир бөхийн дэвжээ”-ний гүйцэтгэх захирал, Монгол Улсын Гарьд Ж.Бат-Эрдэнэ өөрийн удирддаг бөхийн дэвжээний 15 жилийн ойн хүрээнд төрөлх сургуулийнхаа номын санд бага ангийн хүүхдэд зориулсан 200 ширхэг үлгэрийн ном бэлэглэлээ.  Уг үйл ажиллагаанд Хантайшир бөхийн дэвжээний бөхчүүдийг төлөөлж  Монгол Улсын начин Л.Гантулга, аймгийн начин Х.Ариунбаатар нар оролцож, сургуулийн бага ангийн багш, сургалтын менежер, номын санч, сурагч хүүхдүүд номоо хүлээж авлаа.  Мөн 39 дүгээр сургууль нь Чингэлтэй дүүргийн 100 буудалт даамны 9 удаагийн аварга бөгөөд тус сургуулийн баг тамирчдаас 8а ангийн сурагч Бат-Отгон /14 настай/, 6г ангийн сурагч Баяржаргал /11 настай/ нар “Спортын дэд мастер” цол авлаа. Эдгээр сурагчид 8 дугаар сард болсон Ази тивийн АШТ-нд шагналт 4, 6 дугаар байруудад орж байсан юм. Дасгалжуулагч ахмад багш БТА, БТТА Д.Элбэг болон шавь нарт маань дэлхийн дэвжээ ойрхон байна. Амжилт хүсье.

Боловсролын хэлтэс

Leave a Reply

  • Facebook