БҮРТГЭЛИЙН АЖИЛТНЫ БАЯРЫН ӨДРИЙГ УГТАЖ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТСИЙН ХАМТ ОЛНООС ДҮҮРГИЙНХЭЭ 10 ИРГЭНД “СЭТГЭЛИЙН БЭЛЭГ” БАРЬЛАА

Бүртгэлийн байгууллага үүссэний 76 жил, Нийслэлийн бүртгэлийн байгууллагын 23 жил, бүртгэлийн ажилтны өдрийг тэмдэглэж эхэлсэнээс хойш энэ жил 6 дахь жилтэйгээ золгож байгаа билээ. Жил бүрийн 11 дүгээр сарын 23-ны өдрийг Улсын бүртгэгч нарын баярын өдөр болгон тэмдэглэж ирсэн. Тус баярыг угтаж Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс  иргэд рүүгээ чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулж, нийгмийн сайн үйлсийн аяныг зарлан хэрэгжүүлж, бичиг баримтгүй иргэдийг бичиг баримтжуулах, бүртгэлийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлсээр ирсэн. Үүний нэг тод жишээ болгож бид 2016 оны 11 дүгээр сарын 23-ний өдөр буюу улсын бүртгэгч нарын баярын өдрийг угтаж Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн нийт хамт олноос 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 цагт дүүргийн ёслол хүндэтгэлийн танхимд 15-19 дүгээр хороодын зорилтот бүлгийн болон, орон гэргүй тэнэмэл амьдралтай, хөгжлийн бэрхшээлтэй 10 иргэнд нэг оройг ч болов амьдралынхаа эрээн бараан бүхнийг мартаж, дуу хуурын эгшиг аялгуунд хөтлөгдөн, сэтгэлийн их цэнгэлийг эдлээсэй гэсэн хүсэлтийн хамт 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 19:00 цагт Монгол бөхийн өргөөнд тоглогдох зохиолын дуучдын нэгдсэн концертийг үзэх билетийг гардуулан өгч “сэтгэлийн бэлэг” барьлаа.

1 2 3 4

Leave a Reply

  • Facebook